Хөмсгөө хэрхэн будаж сурах вэ?

Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хөмсөг бол хүний гоо үзэмжийг хамгийн ихээр тодотгож өгдөг хэсэг билээ. Хөмсөг сайхан бол нүд тодорч , нүүрний  хэлбэр хүртэл зөв харагддаг. Харин охид бүсгүйчүүд  минь хөмсгөө сайхан засаж өөрийн хөмсөгний хэлбэрийн дагуу будаж сурах гэхээсээ илүүтэй хөмсгөө шивүүлэх гэдэг болж.Харин хөмсөг шивүүлэх  бол гоо сайхны хамгийн эрсдэлтэй алхмуудын нэг. Гоо сайханчийн санал болгосон хэлбэр таалагдахгүй байх, шивсэн будаг нь арьсанд харшлах, өөрийн хөмсгийг хэт богинохон болгох гээд олон асуудал үүсдэг. Тиймээс #DS нь та бүхэндээ зориулан хэрхэн хөмсгөө нүүрний хэлбэртээ тохируулан засаж будах талаар анхлан суралцагчдад зориулсан хэдэн tutorial оруулахаар шийдлээ.

  1. Эхний алхам бол өөрийн нүүрний хэлбэрийг тодорхойлон хөмсгөө хэрхэн засахаа сонгох

Нүүрний хэлбэрийг ерөнхийд нь зууван, гонзгой, дугуй, дөрвөлжин, зүрхэн болон ромбо хэмээх зургаан ангилалд хуваана.

face-shapes

  • Зууван хэлбэртэй нүүр

Дух нь эрүүнээсээ өргөн, шанаа нь төвгөр , царай нь шөвгөр, эрүү нь нарийн байдаг. Хэрвээ та ийм нүүрний хэлбэртэй бол та тун азтай юм. Учир нь ийм төрхөнд ямар ч хөмсөгний хэлбэр зохидог.

Ideal-Eyebrow-Shapes-for-Oval-and-Round-Face6

 

  • Гонзгой хэлбэртэй нүүр

Дух, шанаа болон нүүрний доод хэсэг өргөн байдаг учраас  толгой урт нарийхан харагддаг. Харин ийм царайтай хүнд урт шулуун бага зэргийн нумарсан хөмсөг зохидог.

long-face-shape

  • Дугуй хэлбэртэй нүүр

Нүүр өргөн тэр дундаа хацар хэсгээрээ хамгийн өргөн харагддаг.  Иймээс сүүл хэсгээрээ өнцөг гаргасан өндөр нумтай хөмсөг сайхан зохицоно. Хэрвээ хөмсөг нүд хоёрын зай ойр бол энэ засалт таны нүүрийг нарийн харагдуулна.

round-face-shape

  • Зүрхэн хэлбэртэй нүүр

Дух шанаа болон нүүрний доод хэсгээрээ өргөн. Мөн нүүрний доод хэсгээрээ дөрвөлжин харагддаг. Ийм нүүрэнд урт өргөн хэлбэртэй хөмсөгний засалт зохино.

heart-face-shape

  • Дөрвөлжин хэлбэртэй нүүр

Дугуй царайтай төстэй мэт боловч эрүү нь шөвгөр байдаг. Ийм хэлбэрийн нүүртэй бүсгүйчүүд хөмсөгнийхөө нумыг дугуйруулан засахыг зөвлье. Ийм засалттай хөмсөг нь  таны эрүүний шөвгөрийг дарж харагдуулна.

square-face-shape

  • Ромбо хэлбэртэй нүүр

Ийм хэлбэрийн нүүртэй бүсгйчүүд тун ховор. Хэлбэрийн хувьд нүүр нь өнцөг ихтэй бөгөөд дух нь жижиг шанаа нь өргөн  байдаг. Харин та хөмсгөө дугуйруулан өнцөг гарган, төгсгөл хэсэг рүү үл ялиг нумруулан засвал зохимжтой.

18effb7bf5cc21173368c39d3c5174c4

2.Хоёрдугаар алхам бол хөмсгөө засах:

Хөмсгөө зөв засахын тулд хөмсөгний харандаа, хөмсөгний багс, ташуу үзүүртэй зулгаагч, хөмсөгний хайч дөрөв зайлшгүй хэрэгтэй.

 

Хөмсөгнийхөө өөрийн хэлбэрийг тодорхой харахын тулд өмнө нь хангалттай урт болтол нь хэдэн сар ургуулсан байх шаардлагатай. Тэгээд багсаа ишийг нь дээш нь харуулаад хамарныхаа нэг талд, ясыг нь налуулж тавиад үзээрэй (1). Хөмсөгний чинь эхлэл, чиний хамарны ясны дээд хэсгийн хажуу талтай паралел байх учиртай юм. Дараа нь багсаа нүдний солонгон бүрхэвч буюу, нүдэн доторх хар дугуйны гадна ирмэгийг дайруулж ташуу бариад, хөмсөгний чинь аль хэсэгт нумарч өнцөг үүсвэл хамгийн зохимжтой гэдгийг харж болно (2). Харин хамрынхаа самсааг дайруулж ташуу барьснаар хөмсөгнийхөө төгсгөл цэгийг олох юм. Энэ гурван цэгээр хөмсөгнийхөө ерөнхий хэлбэрийг тодорхойлоод, харандаагаар хүссэн дүр төрхөө гарган холбож бүдэгхэн зурна.Доорх зургийг харвал илүү ойлгомжтой.

9323

Хөмсөгний доод хэсгийг дүүргэж будах нь хамгийн чухал. Багсаа хөмсөгнийхөө доод талын эхлэл цэг болон түрүүнд олсон нумарч өнцөг үүсэх цэг хоёрын хооронд бариад үз дээ. Хөмсөг, багс хоёрын чинь хооронд арьс харагдаж байвал тэр хэсгийг дүүргэж будах ёстой гэсэн үг юм. Хэрэв хөмсөг чинь шингэн бол, өтгөн харагдуулахын тулд хөмсөгний тень юм уу харандаагаараа хөнгөн будаж өгнө.

3. Гуравдахь алхам бол хөмсөг будах аргачлал

hqdefault

Тайлбар илүүц биз гэж бодлоо. За үзэсгэлэн гоо охиддоо амжилт хүсье тэгээд та бүхнийгээ нэгэн хэвийн хөмсөгнөөсөө татгалзаж өөрт тохирсон илүүтэй натурал харагдах хөмсөгний будалтыг сонгоно гэж найдаж байна . Нэгэн хэвийн өөрт чинь зохих зохихгүй алхан хөмсөгнөөс татгалзаарай охидоо

9a465f58df95ee03eaade2c91b4a69ea5bebcbf82c07d468db5e060b0d685c5c_1

Амжилт хөөрхнүүдээ

Өөр асуух зүйл санал хүсэлт байвал сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй чадах ядхаараа тусалнаа.

Posted on Наймдугаар сар 3, 2016, in Гоо сайхан. Bookmark the permalink. Сэтгэгдэл үлдээх.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: