Зөвхөн Охидын Зурхай

ХОНЬ (Aries)

aries

Чи бол гал махбодьтой төрөлхийн удирдагч охин. Чи хэзээд тэмцэлд бэлэн байдаг бөгөөд нэгэнт сонирхлыг чинь татсан зүйлийн төлөө бүх хүч хөдөлмөрөө барахаас буцахгүй нэгэн. Чи үргэлж ялахын төлөө тэмүүлж, зорилгодоо хүрэхийн тулд тууштай зүтгэдэг. Ихэвчлэн ганц “амьны” сайн найзтай байдаг боловч бусад найзуудыгаа ч бас хайрлаж нандигнадаг. Чи сонирхол татсан зүйлдээ уйгагүй сонсогч нь байж чаддаг. Чи бусдад захирагдах туйлын дургүй. Ялангуяа чамаас дээр гарах гэсэн хүмүүсийн үгийг бүр ч хүлээж авдаггүйгээсээ болоод асуудалд орох нь элбэг. Тэгсэн хэрнээ чи өөрөө заримдаа хэтэрхий захирангуй ааштай болчихдог.

Дуртай зүйл:
– Мөнгөө үрэх
– Шинэ хувцас
– Чамин боодолтой бэлэг
– Гялалздаг нүдний тень, хумсны будаг

Дургүй зүйлс:
– Дугаарлаж зогсох
– Бууж өгөх
– Бусдад үл тоогдох
– Амтгүй хоол

ҮХЭР (Taurus)

Taurus

Төрөлхийн дэгжин охин. Чи хамгийн сайхнаараа хувцаслаж, хамгийн сайхнаараа биеэ авч явах дуртай. Чи “нарийн нандин” зүйлсд их анхаарлаа хандуулдаг. Нэг юманд шамдвал түүндээ заавал амжилт гаргадаг. Чи бусдын хайрыг үргэлж татдаг ба найзууддаа их үнэнч. Чи тэдний зовлонг хуваалцаж чаддаг. Гэм нь хэт ичимхий, нэрэлхүү талтай. Шийдвэр гаргахдаа дэндүү удаан учраас үүнээсээ болж цаг алдах нь хэвийн үзэгдэл. Мөн заримдаа аймшигтай зөрүүд болчихдог.

Дуртай зүйлс:
– Мөнгөө хадгалах, цуглуулах
– Үслэг, торгомсог эдлэл
– Амттай хоол
– Тааваараа байх

Дургүй зүйлс:
– Анхаарлыг нь сарниулахад
– Биед эвгүй хувцас
– Тогтсон дэглэмээ өөрчлөх
– Түүнийг яаруулахад

ИХЭР (GEMINI)

gemini

Чи их нийтэч, бусадтай хэл амаа ололцохдоо сайн. Чи үг яриагаараа хүмүүсийг ятгаж, өөрийнхөө үзэл бодолд итгүүлж чаддаг. Их сониуч ба жижиг сажиг зүйлд их анхаардаг. Шинэ содон зүйлд дурлаж, адал явдлыг нууцхан эрэлхийлдэг. Болсон явдлыг түүнээс өөр өнгөтэй ярих хүн үгүй. Гэвч тэгж ярихдаа хааяа дэгсдүүлчихдэг талтай. Чи өөрийгөө анхаарлын төвд байлгах дуртай учир ярьж байгаа зүйлээ бусдад сонирхолтой байгаасай гэж хүсдэг. Мөн Ихэрийн ордныхон хов живэнд дуртай охид.

Дуртай зүйлс:
– Утсаар “чалчих”
– Хийсэн зүйлийнхээ үр дүнг амсах
– Найзуудтайгаа байх
– Хүнд хоч өгөх

Дургүй зүйлс:
– Бусдын гомдол, шүүмжлэлийг сонсох
– Юмнаас хоцрох
– Ганцаараа удаан байх
– Цаг алдах

МЭЛХИЙ (CANCER)

646739219_orig

Чи маш сайхан сэтгэлтэй. Чи найзуудаа яг л өөрийн гэр бүл шиг хайрладаг. Бусдад өр зөөлн, энэрэнгүй, тэвчээртэй ханддаг. Хэн нэгэн дотны хүнд чинь муу юм тохиолдвол хамгийн түрүүнд гүйж очоод тэврэхэд бэлэн. Айлын том Мэлхийнүүд дүү нараа амьнаасаа илүү хайрлаж халамжилдаг. Чи маш ичимхий. Олны өмнө гарч үг хэлэхээс өгсүүлээд нүүрээ улайлгах зүйл хийхээс эмээдэг.

Дуртай зүйлс:
– Төрсөн өдрийг нь найзууд нь мартаагүй байхад
– Зургийн цомог
– Дотно тэврэлт
– Юм цуглуулах

Дургүй зүйлс:
– Нэр, тэмдэглэлт өдрийг нь мартвал
– Шүүмжлэлтэй нүүр тулах
– Орилоонд
– Юмаа гээхэд

АРСЛАН (LEO)- (hehe nadaas arai l oor sanagdaad bgaam daa)

lav

Чиний сэтгэл санаа үргэлж цэлмэж байдаг. Чи их хөгжилтэй, тоглоом шоглоомтой мөн өөртэйгөө адилхан ийм хүмүүсийн дэргэд байх дуртай нэгэн. Арслангийнхан хамгийн сайн урам зориг хайрлагчид. Амбицтай, зорилгодоо хүрэхийн тулд хэдий хэр хичээх ёстойгоо мэддэг. Хүмүүсийн анхаарлын төвд байх дуртай ба чиний хийсэн ямар нэг сайн үйлийг бусад чинь анзаарахгүй өнгөрвөл гомдоллодог. Чи бусдад маш их магтаал хэлдэг шигээ, бусдаас магтаал сонсохыг хүсдэг. Хэт их юм хүсэн хүлээдгээсээ болоод урмаа хугалдаг гэмтэй.

Дуртай зүйлс:
– Идэвхтэй байх
– Чин үнэн магтаал
– Загварлаг хувцас
– Гэрээсээ гадуур байх

Дургүй зүйлс:
– Уйдах
– Шоолуулах
– Хуучирсан загварууд
– Хоцрох

ОХИН (VIRGO)

kagaya art (50)

Бүх зүйлийг төгс хийхийг эрмэлздэг төрөлхийн шургуу зантай. Чи бусдын сэтгэлийг үргэлж боддог үнэнч сайн найз. Чи юмыг төлөвлөж, тооцоолохдоо сайн. Загварын сэтгүүл, ном унших ухаангүй дуртай. Эрүүл, цэвэрхэн амьдрал чиний хувьд чухал байр эзэлдэг. Гэвч үргэлж төгс байхыг хүсдгээсээ болоод өөртөө хэтэрхий өндөр шаарлага тавин биеэ зовоодог. Энэ нь чамайг хааяа ууртай уцаартай хямсгар болгодог.

Дуртай зүйлс:
– Цагаа барих
– Гоё үнэртэй саван шампунь хэрэглэх
– Жагсаалт гаргах
– Амьтдын зулзага

Дургүй зүйлс:
– Олон хүнтэй, шуугиантай газар
– Тос, ооны таглааг тавилгүй орхих
– Юманд нь дураараа хүрэхэд
– Хэтэрхий удаан нэг газартаа суух

ЖИНЛҮҮР (LIBRA)

Zodiac_signs_Libra_004070_

Чи их нөхөрсөг, хамт олонч, багаар ажиллах чадвар сайтай. Чиний төрөлхийн эвсэг зан чанар найзуудын дундах маргааныг зөөлрүүлж, эвлэрүүлж өгдөг сайн талтай. Чи их үнэнч учраас найзууд чинь чамд хамгийн нандин нууцаа ч хэлдэг. Мөн чи урлагт сонирхолтой. Зураг зурах, дуу дуулах зэрэг бүтээлч хөдөлмөр чамд таалагддаг. Гэвч нөгөөтэйгүүр чи шийдвэр гаргахдаа муу. Заримдаа чи буруу сонголт хийх вий гэхээс хэт их эмээсэндээ, тойруулж бөөрөнхийлж явсаар асуудлыг хүндрүүлж орхидог. Чамайг тэвдүүлэх яаруулахад бухимддаг.

Дуртай зүйлс:
– Мэссэж, захиа авах
– Хумсаа янзлуулах
– Жижиг сажиг чимэглэлүүд
– Магтуулах

Дургүй зүйлс:
– Орилоон
– Харамч зан
– Бохир газар
– Шүүмжлэл

ХИЛЭНЦ (SCORPIO)

scorpio

Чи бол хамгийн мэдрэмтгий орд юм. Чи ид шид, нууцлагдмал зүйлст дуртай. Чамд хүмүүсийг татах байгалиас заяасан чадвар бий. Чи бусдыг манлайлж, шилдэг нь байх дуртай. Чи найзуудаа яг л өөрийн гэр бүл шиг бодож явдаг ч нууцаа хамгийн итгэлтэй цөөнх хүмүүст хэлдэг. Хилэнцийнхэн уучилж чадна гэхдээ мартдаггүй. Нэгэнтээ л Хилэнцийн итгэлийг алдсан бол хуучин харьцаагаа сэргээхэд хэцүү. Чи олон нийтэд хаалттай байдаг учир тэд чиний талаар илүү ихийг мэдэхийг хүсдэг. Чамд сонирхолгүй байвал бусдыг эвгүй байдалд оруулж, үл тоомсорлож эхэлдэг тал бий.

Дуртай зүйлс:
– Нууцлагдмал зүйлс, оньсого
– Өөрийн зөв гэдгээ мэдрэх
– Ялах
– Догь загнах

Дургүй зүйлс:
– Өөрийг нь шалгаахад
– Өөрөөс нь илүү хүмүүст
– Эвгүй байдалд орох
– Ялагдах

НУМ (SAGITTARIUS)

Sagittarius

Чи бусдын сайн сайхныг олж харах төрөлхийн мэдрэхүйтэй. Сэтгэл сайтай. Хэн нэгний оронд өөрийгөө тавьж үзээд, аль болох түүнийн ойлгохыг, сэтгэлзүйг нь мэдрэхийг хичээдэг. Чиний өөдрөг чанар найзуудад чинь халдварладаг ба тэд ч чамд нээлттэй байж чаддаг. Мөн чи шинэ содон санаа олж түүнийгээ хэрэгжүүлэх хоббитой.
Гэвч чи гал махбодьтой учраас тэвчээргүй. Хэтэрхий түргэн учраас заримдаа юмыг яаруу хийх гээд алддаг талтай. Юманд чиний өнцгөөс хандахгүй байвал найзууддаа гомддог.

Дуртай зүйлс:
– Анхилам үнэртэн
– Хаа нэг газар уригдах
– Магтуулах
– Бусдад туслах

Дургүй зүйлс:
– Болхи хувцас
– Амлалт өгөх
– Нэг газраа удаан байх
– Өөрт нь итгэхгүй байхад

МАТАР (CAPRICORN)

capricorn-personality-traits

Бодит амьдралдтай дасан зохицож, хөдөлмөрлөж чаддаг орд. Нэг зүйлийг онилвол таны дотор шийдэмгий байдал, төлөвлөгөө буцалж байдаг. Хүнд байдалд орсон найзууддаа хамгийн сайн зөвлөгөө өгөхийг хичээдэг. Чи их эелдэг найрсаг ба нэг хүнийг хайрлавал насан туршдаа хайрлаж чадна. Гэвч чамаас нэг л удаа урвасан хүнийг дараа нь дахин дахин хардаж сэрдэх гээд байдаг. Мөн заримдаа найзуудыгаа өөртөө үнэнч эсэхийг мэдэхийн тулд бяцхан сорил явуулахаас буцахгүй.

Дуртай зүйлс:
– Алдартай брендүүд
– Хувийн өмчтэй байх
– Компьютерийн тоглоом тоглох
– Тохь тухтай байх

Дургүй зүйлс:
– Гэнэтийн зүйл
– Ганцаардал
– Дэмий юманд мөнгө үрэх

ХУМХ (AQUARIUS)

Kagaya_zodiac_art_AQUARIUS1

Гадаад байдал чамд огт чухал биш. Өндөр нам өргөн бүдүүн нь бус хүний дотор орших гэрэл гэгээ нь чамд илүү үнэ цэнэтэй. Амар амгалан тайван байдалд дуртай. Бүх хүмүүсийг эвтэй байгаасай гэж хүсдэг, хэрүүл маргаанд оролцох дургүй. Чи амьдралдаа бүтээлч хандаж, аливааг аль болох өвөрмөцөөр хийхийг эрмэлздэг. Гэвч чи заримдаа өөрт тулгарсан асуудлыг хэт хүндээр тусгаж авдаг. Хүнд байдалд орсон үедээ их ганцаардаж хамгийн эмзэг болдог. Тэр үед ойр дотныхон нь дэргэд нь байхгүй бол асар их эмзэглэнэ.

Дуртай зүйлс:
– Шинэ юм олж нээх
– Гэнэтийн бэлэг
– Мөрөөдөх
– Хуучны маягийн хувцаслалт

Дургүй зүйлс:
– Хэтэрхий эрээ цээргүй хүн
– Дүрмийг яс баримтлах
– Бодол санаа нь илт хүмүүс
– Hүнээс юм зээлэх

ЗАГАС (PISCES)

Kagaya_zodiac_art_PISCESS1

Чиний бусдын талаар гүн гүнзгий бодолтой охин. Чи найзуудын тал дээр их мэдрэмтгий эмзэг ханддаг ба тэдэнд маш их энэрэл, хайр үзүүлдэг. Хөгжим, уран зурагт сонирхолтой, кинонд нугасгүй. Чи гаднаа ичимхий, дуугүй харагдавч дотроо дурсамжаар дүүрсэн сонирхолтой амьдралыг мөрөөддөг. Байдал буруугаар эргэх тоолонд чи өөртөө бурууг тохохыг оролддог буруу зуршилтай.

Дуртай зүйлс:
– Нар жаргахыг, усан ориглуур харах
– Анхилам үнэртэй лаа
– Зөөлөн намуухан аялгуу
– Бусдаар хайрлуулах

Дургүй зүйлс:
– Хурц гэрэлтэй, чимээтэй газар
– Бохир муухай зүйлс
– Хард рок хөгжим

Posted on Дөрөвдүгээр сар 18, 2013, in Зурхай. Bookmark the permalink. 2 Сэтгэгдлүүд.

  1. humh zarim zuils n oor bnaa, durtai durgui zuils bl yg bnaa gj

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: